MUNKHADA
Манай дараагийн захиалга нь MUNKHADA-ын оффисын ажилчдын дүрэмт хувцсанд зориулсан зангиа, алчуур болон бусад аксессуар байлаа.
Бид захиалагчийн хүсэл, сонирхлыг бүрэн тусгахын тулд анхны шатанд 2–3 өөр хувилбар бэлтгэн санал болгож, тэдгээрээс баталгаажуулсан загварыг үйлдвэрлэлд оруулдаг. Ийнхүү захиалагч маань өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ яг хүссэнээрээ хийлгэх боломжтой бөгөөд үр дүнд нь сэтгэл ханамж дүүрэн үлддэг.
Энэ удаад бид тухайн байгууллагын лого, бэлгэ тэмдгийг брэнд бүүкийн стандартын дагуу өнгөний зохицолтой хээнүүдээр баяжуулж, тансаг атлаа орчин үеийн шийдэл бүхий загвар урлав. Үр дүнд нь харилцагч болон үйлчлүүлэгчдэд хариуцлагатай, найрсаг, үнэнч мэдрэмж төрүүлэх өвөрмөц дүр төрх бий болсон юм.