Зангиа бэлэглэх нь хамгийн энгийн, гэхдээ сэтгэл догдлуулсан бэлэгний нэг төрөл юм. Энэ нь зөвхөн биеийн биш, сэтгэлийн үнэт зүйлсийг ч илэрхийлдэг зүйл юм.
Зангиа, аксессуар гоёлыг өөрөө хэрэглэх, эдлэхэд дагаж мөрдөх зүйлс байдгийн адилаар бэлэглэхэд ч мөн адил анхаарвал зохих зүйлс байдаг аж.
• Албан ёсны (Formal): Хурим, хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд тохиромжтой, энгийн, дэгжин загвартай зангиа сонгох.
• Энгийн (Casual): Өдөр тутмын эсвэл бизнесийн энгийн стильд тохиромжтой өнгөлөг, хээгүй, хөнгөн материалтай зангиа.
• Торго: Тансаг, дэгжин, албан ёсны арга хэмжээнд тохиромжтой.
• Ноос, хөвөн: Хүйтэн улиралд тохиромжтой, дулаахан, зөөлөн.
• Синтетик материал: Тэсвэртэй, хямд үнэтэй, өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.
• Өнгө: Бэлгэнд авч буй хүний хувцасны хэв маяг, арьсны өнгө, ажил мэргэжилтэй зохицсон өнгө сонгох. Хар, саарал, цэнхэр өнгө албан ёсны орчинд тохиромжтой.
• Хээ: Зигзаг, судал, цэгэн хээ нь илүү сонирхолтой харагдуулдаг бол хээгүй нь илүү даруу, дэгжин харагдуулдаг.
• Урт: Зангианы үзүүр нь бүсний түвшинд байх ёстой. Дундаж урт 140-150 см.
• Өргөн: Нарийн (6-8 см) нь орчин үеийн стильд тохиромжтой, харин өргөн (8-10 см) нь уламжлалт, албан ёсны харагддаг.
• Чанартай оёдол, материалтай зангиа сонгох. Торго, ноос зэрэг байгалийн материалаар хийгдсэн зангиа удаан эдэлгээтэй байдаг.
• Зангиаг гоёмсог хайрцагтайгаар бэлэглэх нь илүү үнэ цэнэтэй санагдуулдаг.
• Хэрэв тухайн хүний онцлог, сонирхлыг мэддэг бол түүнд тохирсон онцгой загвар, өнгө, орд, жил эсвэл хувийн захиалгат зангиаг сонгож болно.
Жишээлбэл ноосон болон, хөвөн даавуун зангиаг хүйтний улиралд буюу, хавар намар, өвлийн сэрүүн нөхцөлд хэрэглэх буюу нимгэн, тансаг торгон зангиа аксессуарыг дулааны улиралд зориулан авахад тохиромжтой.
Та дотны нэгэндээ зангиа аксессуар бэлэглэх бол тухайн бэлэглэх хүнийхээ насанд тохируулж зангиа сонгох нь хамгийн буруу сонголт юм.
Үнэртэн, үнэт эдлэлтэй адил зангиа, аксессуарт ч гэсэн хөгшин эсвэл залуу гэсэн тодотгол байдаггүй бөгөөд ямар ч насны хүн ямар ч өнгө, хээ, зориулалтаар тухайн бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэж мөн мэдэрдэг байж болох юм.