Бусадтай хуваалцах

EZNIS
Chandmani брэнд олон улсын нислэгийн EZNIS компанийн нисгэгч, бүхээгийн болон үйлчилгээний ажилчдын алчуур, зангиа, энгэрийн болон малгайн жигүүр, товч гэх мэт гоёлын эд хэрэглэлийг тухайн байгууллагын өнгө төрхийг тусган бүтээв.
Тус захиалгын зангиаг бид нисгэгчийн болон бүхээгийн ажилчдын гэж 2 төрлийн зангиа бүтээсэн бөгөөд цэвэр торгыг Eznis-ын логогоор хээлэн уламжлалт гар аргаар оёж бүтээсэн билээ.
Мөн эмэгтэй алчуурыг цэлмэг тэнгэр, дэлхийг тойрох агаарын хөлөг, од эрхэсийг багтаан 100% торгон дээр хэвлэж урласан.
Та бүхэн EZNIS-т зориулан бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бусад зургуудыг сонирхоорой.
Та бүхний туулах тэнгэр цэлмэг
Тухлах зорчигч амгалан байг
#chandmani #eznis #welcomeback