
Зангиа бол эр хүний имиж, соёл, гоо зүйн нарийн илэрхийлэл. Өнөөдөр бизнес уулзалт, ёслолын арга хэмжээ, өдөр тутмын хувцаслалт гээд олон нөхцөлд зангиа зүүх нь хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ энэ жижигхэн торгон даавууны ард 400 гаруй жилийн түүх бий.
Зангианы үүсэл XVII зуунд, Францын хаан XIV Людовикийн үед эхэлсэн гэдэг. Тэр үед Францын армид туслан оролцсон Хорват цэргүүд хоолойндоо улаан даавуу уяж явсан нь хааны болон язгууртны анхаарлыг ихэд татжээ. Францчууд энэ шинэ гоёлыг “cravate” гэж нэрлэж, язгууртны гоёл чимэглэлийн нэг хэсэг болгосон байна.
17-р зууны хорват цэргүүдийн уясан алчуур – зангианы эхлэл
1700–1800-аад онд зангиа Франц, Англи, Германд хурдан тархаж, нийгмийн дээд давхаргын зайлшгүй хэрэглээ болж хувирсан. Тухайн үед зангиаг өргөн, тансаг даавуугаар хийж, янз бүрийн уях аргаар өмсөж байв. XIX зуунд Английн Викторианы үед “дэнди” хэмээх имижтэй эрчүүд зангиаг өөрийн загварын гол хэсэг болгосон нь зангианы соёлыг улам баталгаажуулжээ.
XX зууны эхэн үеэс бидний өнөөдөр мэдэх урт зангиа бий болжээ. Энэ үед зангиаг илүү урт, нарийн хийцтэй болгож, бизнес уулзалт, дипломат харилцаанд зайлшгүй чухал хэрэгсэл болгосон.
Өнөө цагийн төрөл бүрийн зангиа
Монголчуудын дунд зангиа, алчуур, аксессуар гоёлыг зөвхөн хувцасны нэмэлт хэрэгсэл бус өөрийн имиж, боловсрол, соёлыг илтгэгч өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлж байсан олон эрхэм түүхэн хүмүүс бий. XX зууны дунд үеэс эхлэн Монголын төрийн түшээд, нэрт сэхээтнүүд барууны хэв маягийг нутагшуулж, зангиа зүүх соёлыг түгээснээр энэ гоёл зөвхөн ажил хэрэгч төрх бус, тухайн үеийн нийгмийн шинэчлэл, хөгжлийн бэлгэдэл болж байлаа.
Жишээлбэл, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал, түүний залгамжлагч Ж.Батмөнх нар төрийн албан ёсны үйл ажиллагаандаа зангиаг үргэлж хэрэглэж, ажил хэрэгч соёлын жишгийг тогтоож байсан бол уран зохиолын сор болсон Д.Нацагдорж ч мөн адил тухайн цаг үеийн шинэ хэв маягийг даган өөрийн өвөрмөц төрхийг бүрдүүлж байв.
Ийнхүү зангиа, алчуур зэрэг гоёл нь зөвхөн Европын уламжлал бус, Монголын соёл, шинэчлэл, сэхээтний имижийн нэгэн хэсэг болон түүхэнд бичигдэн үлдсэн билээ.
Монгол Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбал
Монгол Улсын ерөнхий сайд Ж.Батмөнх
Их Зохиолч Д.Нацагдорж
Харин өнөөдөр зангиа бол зөвхөн ажил хэрэгчийн бэлгэдэл бус, үндэсний онцлогийг шингээж болох урлагийн бүтээл болж чадна.
Chandmani-ийн өнөөгийн зангиа нь уламжлалт торгон урлалыг орчин цагийн загвартай хослуулснаар зөвхөн хувцасны хэрэгсэл бус, үндэсний хээ угалз, түүх, өв соёлыг шингээсэн бэлгэдэл болон бүтдэг. Бид хамгийн нарийн торгыг ашиглаж, уламжлалт гар урлалыг орчин үеийн шийдэлтэй нэгтгэн, зангиа, алчуурын дизайндаа Монголын хээ угалз, бэлгэдлийг тусгаснаар Chandmani зангиаг ажил хэрэгч төрхийг тодотгохын зэрэгцээ Монголын өв соёл, гоо зүйг таниулах нэгэн хэсэг болгон хөгжүүлэхийг хичээж байна.
Зангиа бол 400 гаруй жилийн түүхтэй, дэлхий дахины соёлын нэгэн өв. Харин Chandmani энэ түүхийг улам баяжуулж, Монгол үндэсний хээ, урлал, торгон ур чанараар шинэ утга агуулга өгч байна.
Chandmani зангиа зүүх нь зөвхөн ажил хэрэгч имиж бус, Монголын өв соёлыг дэлхийд түгээх нэгэн бахархал юм.